2011-05-07
Эцэг эхэд өгөх зөвлөгөө
Эцэг эхэд өгөх зөвлөгөө

Өөрсдийн санаанд таарсан сайн асрагч олох нь гэр бүлийн хүндхэн ажлын нэг байдаг. Иймд зарим эцэг эхчүүд энэ тал дээр сэтгэлийн хөдлөл, өндөр шаардлагаар ханддаг. Эцэст нь хангалттай сайн хүнээ олсны дараа таны асрагч танай гэрийн нэгэн гишүүн болж , энэ ажилдаа сэтгэл хангалуун байгаасай гэж хүн болгон хүсдэг билээ. Хэрэв та шинэ асрагчаа ажилдаа ирсэн анхны өдрөөс нь эхлэн хангалттай хэмжээнд дэмжиж, туслах юм бол танай гэр бүлд үл ойлголцол арилж, сайхан уур амьсгал тогтоно гэдэгт итгэлтэй байна. Хүүхэд асрагч гэдэг бол тантай цуг танай хүүхдийг өсгөх буй хамтрагч гэдгийг байнга санах хэрэгтэй. Асрагч тань аз жаргалтай, ажилдаа дуртай байвал танай хүүхэд ч бас аз жаргалтай өсөн торних шууд хамааралтай гэдгийг санаж асрагчтайгаа сайхан харьцаатай байхыг үргэлж хичээх хэрэгтэй.

1. Ирээдүйн асрагчдаа тавих шаардлагадаа бодитой хандаарай.

Эхнээс нь өөрсдийн ямар хүлээлт, шаардлага тавьж байгаагаа асрагчтайгаа хуваалцаарай. Тавих шаардлагуудаа бодит байдалд тохируулж, байх ёстой гэдэг дүрэм журмуудаа анхнаас нь тодорхойлоорой. Учир нь зарим ээжүүд, асрагчийг ажилд орсон өдрөөс нь эхлэн үйлдэл болгоныг нь өөртэйгээ харьцуулан хянаж, урган гарах ялгаатай үйлдэл болгонд тавгүйтдэг. Иймээс та эхнээсээ өөрсдийнхөө баримталдаг гол зарчмуудыг тодорхойлж, танилцуулах нь зөв харилцаа бүрдэхэд чухал үүрэгтэй. Мэдээж цаашид шинээр оруулах шаардлагатай, нэмэх хасах, засах зүйлүүд дээрээ асрагчтайгаа зөвшилцөхөө бүү мартаарай.

2. Харилцаа

Харилцаа бол хамгийн чухал.... Асрагчтайгаа өдөр бүр, байнгын харьцаатай байж чадаж уу? Таны бяцхан үр, асрагчтайгаа өдрийн турш юу хийсэн,ямар хоол идсэн, зан араншин нь өдрийн турш ямар байв гэх мэтчилэн өдөр бүр мэдэх шаардлагатай зүйлс мундахгүй шүү дээ. Хүүхэдгүй биечлэн ярилцах нь заримдаа хоорондын үл ойлголцлыг арилгах сайхан боломж болдог. Энэхүү ярилцлагын гол зорилго нь бие биеэндээ гомдоллох ,асуудал үүсгэхэд биш ажил үүрэгтэй холбоотой хоёр талын энгийн яриа хэлбэртэй байх хэрэгтэй. Асрагчтайгаа харьцахгүй байх нь уг хүндээ үл тоогдох, гэр бүлд өөрийг нь зарц хэлбэрээр харах вий гэсэн хамгийн элбэг тохиолддог айдасыг бий болгодог.

3. Хийсэн ажилд нь урам хайрлаарай

Урмаар тэтгэх өндөр цалин өгөхөөс ч илүүтэй хүнд эрч хүч хайрладаг. Хэрэв танай асрагч ажлаа сайн хийж байвал та урам хайрласан үг, өгүүлбэр хэлэхэд танаас бяцхан цаг зарцуулагдах ч, цагийг нь олвол ихээхэн үр өгөөжтэй байх болно. Мөн цалингаас нь гадуурх нэмэлт урамшуулал өгөх нь асрагчдаа талархах сэтгэлийн сайхан илэрхийлэл байх болно.

4. Хүүхдийнхээ нүдэн дээр түүнийг дэмжээрэй

Хүүхдийнхээ нүдэн дээр түүнд тусалж дэмжиж байгаагаа харуулах явдал чухал зүйлсийг нэг юм. Хүүхэддээ, асрагч гэдэг хүнийг хүндэлж байгаа, тэр хүн нь их чухал хүн болохыг ойлгуулж байгаа явдал. Асрагч тань хүүхдэд заавар, зөвлөгөө өгч байхад нь шууд битгий хориглож зөрчилдөөрэй. Хэрэв шаардлагатай бол хүүхдээсээ хол, эсвэл дараа нь хэлэлцээрэй. Учир нь хүүхэд асрагчаа хүндэтгэх, түүнд итгэлцэл маш чухал юмаа. Хойшид асрагч тань таны эзгүйд хүүхэд тань зохисгүй зан авир гаргасан талаар хэлсэн бол энэ талаар ажлаа тарж ирээд хүүхэдтэйгээ ажиллах хэрэгтэй. Учир нь ээж, асрагч хоёр нь хамтран ажилладаг нэг багийн хүмүүс юм гэдгийг түүнд ойлгуулах нь чухал.

5. Түүний хувь хүнийх нь талаас хүндэтгээрэй.

Энэ асуудал ялангуяа гэрт тань хамт амьдарч ажиллаж байгаа асрагчдын хувьд нэн чухал. Түүнд зориулсан түгжигддэг шүүгээ, орчин гаргаж өгсөнөөр энэхүү асуудлыг зохицуулж болно. Мөн гэрт амьдарч буй асрагч 24 цагийн үйлчилгээтэй гэж ойлгож болохгүй. Хэдийгээр танай гэр бүлтэй цуг амьдарч, ажиллаж байгаа ч гэсэн өөрийн гэсэн бяцхан орчин, амрах цаг хугацаатай байхыг ямарч хүн хүсэх нь гарцаагүй. Тиймээс түүнийг амарч байх үед түүний тусламж гарсан тохиолдолд түүнээс эелдэгээр асуугаарай. Мөн өөрийн хүүхэддээ асрагчийн амарч байх хооронд үймүүлэхгүй байх, түүний эд зүйлсээр тоглохгүй байхыг сануулаарай.

6. Шударга цалин

Ихэнх асрагчийн ажил хийж байгаа эмэгтэйчүүд хойноо үр хүүхэдтэй, хүнд нөхцөлд амьдардаг, ар гэрээ тэжээх гэж ирсэн бүсгүйчүүд байдаг. Гэтэл зарим эцэг эхчүүд асрагчийн ажил хийж байгаа хүмүүст бага цалин өгөх, илүү цагаар ажиллуулах ёстой мэтээр ханддаг. Гэтэл бага цалинтай,сэтгэл ханамжгүй асрагчтай байснаараа илүү эрсдэл хүлээж байгаагаа тэр бүр ойлгодоггүй. Иймээс та шударга цалин олгож, түүнтэй хүндэтгэлтэй харьцаж байх нь хүүхдийнхээ аз жаргалтай өсөхөд оруулж буй таны хөрөнгө оруулалт гэж ойлгоорой.

7.Гэр бүлтэйгээ харьцаж байгаатай адилхан харьцаарай.

Асрагч тань танай гэр бүлийн доторх бүхий нууц, дотоод харилцаан дунд байх нэгэн гишүүн болно. Танай гэр бүлийн аз жаргалтай мөч, амьдралд тохиолдох зарим нэгэн хүнд шалгуурт ч бас асрагч тань та бүхэндээ хамь байх болно шүү дээ. Түүний үр хүүхэд, ар гэрийнхний талаар асууж санаа тавиарай. Түүнд тавьсан анхаарал, хүндэтгэлийн хариуд өөрийн үнэнч хөдөлмөрөөр та бүхэнд хариу барих болно.

Та бүхэнд амжилт хүсье. Итгэл даасан найдвартай хүүхэд асрагчтай болоорой.
Бичсэн: unurtsetseg_8989 | цаг: 09:52 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax